Шууд Chart

Хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна

2019-07-29 11:37:20

14-15 насны хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хэрэг гарч байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

2019 оны долоодугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт "Хүүхдүүд газ үнэрлээд байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э/гурвуулаа эрэгтэй/ нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоон БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байгаа ажээ.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналтаа тавьж байх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг болоод хаана юу хийж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй