Хойд, Өмнөд солонгосчуудын амьдрал хэр ялгаатайг хааяа гадаад мэдээ үздэг хэн ч гадарлах биз ээ. Хоёр улс хөгжлийн хувьд хэр зөрүүтэй байгааг НАСА-гийн 38 дугаар экспедицийн гишүүний олон улсын сансрын станцаас авсан гэрэл зураг дахин нотлолоо. Саяхан сансрын станц Зүүн Азийн дээгүүр өнгөрөх үед тэрээр хэд хэдэн зураг дарж амжсан байна.
Хятад болон Өмнөд Солонгосын хөгжингүй хотууд, гол замууд маш гэрэлтэй, харин Хойд Солонгосын газар нутаг пиг харанхуй байгааг гэрэл зургаас харж болохоор байна. НАСА-гийн зүгээс "Пхеньян жижиг арал шиг харагддаг, тус хотоос цацрах гэрэл хөрш Өмнөд Солонгосын жижиг хотуудынхтай адил харагдаж байсан" гэж мэдэгджээ. Дэлхийн банкнаас мэдээлснээр Өмнөд Солонгост нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 10.612 киловатт цаг, харин Умардад ердөө 739 киловатт цаг байдаг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хоёр Солонгосын ялгааг НАСА-гийн зураг илчлэв | ||
Үзсэн: 2443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.