Шууд Chart

Нийслэлийн зарим авто замуудад тодорхой хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлана

2019-07-29 17:54:11

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлал хийж байгаа билээ. Энэхүү айчлал 2019 оны 07 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ жил Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлан, хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа тохируулан төв замыг түр сонгон зорчихгүй байхыг зөвлөж байна.


Нийслэлийн зарим авто замуудад тодорхой хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлана  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй