Шууд Chart

Баячуудад оноодог татварынхаа хэмжээгээр ОХУ Саудын Арабыг гүйцжээ

2014-02-27 14:30:00

Өндөр орлоготой иргэдэд ногдуулах татварынхаа хэмжээгээр ОХУ Саудын Арабыг гүйцсэн гэж BBC агентлаг PricewaterhouseCoopers (PwC) компанийн мэдээллийг иш татан мэдээллээ. PwC компани Их 20-ийн орнуудын татварын хэмжээг судласан бөгөөд иргэдийнх нь цэвэр орлогоор жагсаалт гаргажээ. Ингэхдээ жилийн 400 мянган ам.долларын цалингийн орлоготой, хоёр хүүхэдтэй татвар төлөгч хосыг жишиг гэр бүлд тооцсон байна. Энэ жишгээр ОХУ-ын татвар төлөгчдийн хувьд 400 мянган ам.долларын цалингийнх нь 87 хувь нь тэдний халаасанд үлддэг гэсэн тооцоог гаргажээ. Харин Саудын Араб гэр бүлийн хувьд үлдэх хувь хэмжээ 96.86 хувь болсон байна. Харин Италичуудын хувьд 400 мянган ам.долларын цалингийн 50.59 хувь буюу 202.36 мянган доллар цэвэр орлого болон үлддэг байна. Тэгвэл энэ үзүүлэлт АНУ-д 60.45, Германд 60.61 хувьтай байгаа ажээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Баячуудад оноодог татварынхаа хэмжээгээр ОХУ Саудын Арабыг гүйцжээ  
Үзсэн: 2046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй