Шууд Chart

Иргэд нийтийн үйлчилгээний ариун цэврийн өрөөг үнэгүй ашиглана

2014-02-27 11:59:19

“Худалдаа үйлчилгээний газрууд нь үйлчлүүлэгч болон түрээслэгч нарыг ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авч байна. Болиулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол ШӨХТГ-т олон ирэх болжээ. Энэ дагуу тус байгууллагаас судлан үзээд холбогдох журамд өөрчлөлт оруулахаар тусгуулсны үндсэн дээр 2014 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэсэн заалт мөрдөгдөж эхлэхээр боллоо.

Иймд тус газраас уг журмын 8.2.3-д заасан чиг үүргийн дагуу тухайн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дээрх журмын хэрэгжилтийг хангуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн хими цэвэрлэгээний газрууд иргэдийг хохироосон тохиолдолд төлбөрийг 100 хувь барагдуулж байхаар болсон байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Иргэд нийтийн үйлчилгээний ариун цэврийн өрөөг үнэгүй ашиглана   
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй