Шууд Chart

Монголбанк 29.35 сая ам.доллар худалдлаа

2014-02-27 12:23:25

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 

Тэгвэл хуваарь ёсны дагуу өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк 1785.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 29.35 сая ам.доллар, 291.31 төгрөгийн хаалтын ханшаар 55.3 сая юань тус тус худалджээ. Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 12 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 73.5 сая ам.доллар нийлүүлсэн байна. 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк 29.35 сая ам.доллар худалдлаа   
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй