Шууд Chart

Хулгай хийж байсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

2019-08-01 09:51:57

Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоосон байна. Энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цаг орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны бүлэг этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг, аккумулятор 2 ширхгийг хулгайлж, хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн 6 этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, 1 эмэгтэй 5 эрэгтэй байв. Тэд хулгай хийсэн эд зүйлээ зарж борлуулан цахим тоглоомын газар үйлчлүүлэх санаа зорилготой байсан хэмээн мэдүүлжээ.

Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана явж байгаа, амралтаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаад  анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Хулгай хийж байсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй