Шууд Chart

Тусгай ажиллгааны газрын алба хаагчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2019-08-01 16:33:44

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан цагдаагийн ахмад, Т.Ариунболд, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл нар Монгол улсаа төлөөлөн оролцсон юм.

Тэмцээн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу Киокушин Каратэг үндэслэгч Ояама Сосай багшийн мэндэлсэн өдрөөр зохион байгуулагдсан билээ.

Энэхүү тэмцээний -90 кг төрөлд Спортын мастер, Тусгай ажиллагааны бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл тэргүүн байр эзэлж, Ази тивийн хошой аварга боллоо. Тэрээр 2018 оны 4 дүгээр сард Кувейт улсад зохион байгуулагдсан 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан юм.

Харин Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрыналбаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг +90 кг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар 80 кг төрөлд тус тус өрсөлдөж гутгаар байрт шалгарчээ.

Ийнхүү эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсынхаа нэрийг дуудуулан амжилттай оролцсон баг тамирчид, алба хаагч нарынхаа цаашдын ажил, спортод өндрөөс өндөр амжилт хүсье.


Тусгай ажиллгааны газрын алба хаагчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй