Маргааш 09:00 цагт Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, “Өндөр гэгээн” монгол соёлын төв, Гандантэгчилэн хийд Эрдэм соёлын хүрээлэн хамтран Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын “Сарьдагийн хийд” байгуулагдсаны 360 жилийн ойд зориулсан “Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Гандантэгчилэн хийд Эрдэм соёлын хүрээлэн, “Өндөр гэгээн” монгол соёлын төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Богд хааны ордон музей, Жавзандамба төв зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид “Өндөр гэгээн Занабазарын түвэд намтар”, “Өндөр гэгээний намтрын хувилбаруудын онцлог”, “Өндөр гэгээнд өргөсөн зандан модон гэр”, “Сарьдагийн хийдэд явуулсан археологийн тандалд малтлагын үр дүн”, “Будапешт дахь Монгол судлалын төвийн тухай”, “Өндөр гэгээний номын үйлс”, “Соёмбо тэмдгийн гүн ухааны утга”, “Өндөр гэгээний дөрвөлжин бичгийн тухай”, “Өндөр хэмээх алдрын тухайд”, “Өндөр гэгээн Занабазарын хурлын уншлага, зан үйлд оруулсан хувь нэмэр”, “Өндөр гэгээний урд дүрүүд” зэрэг судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнг тусгасан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын Монголын улс төр, нийгэм, шашин, соёлын түүхэнд оруулсан хувь нэмэр, түүний санаачлан байгуулсан “Сарьдагийн хийд”-ийн түүхийг түүх бичлэгийн шинэ хандлагаар улам гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой хурал юм байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
Үдээс өмнөх хуралдааны дарга С.Чулуун
09.00-09.05 Хурлын нээлт: ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин
09.05-09.15 Жанлавцогзол уншлага (лам нар)
09.15-09.30 Ш.Сонинбаяр. Номгоны Дара Эх ламтан Агваан Чүлтэмжамцын зохиосон Өндөр Гэгээн Занабазарын түвэд намтараас
09.30-09.45 Ш.Чоймаа, С.Амарбаяр. Өндөр Гэгээний намтарын хувилбаруудын онцлог
09.45-10.00 С.Ичинноров, Да.Эрдэнэбат. Өндөр Гэгээнд өргөсөн зандан модон гэр
10.00-10.15 Б.Дарамбазар. Цагийг тохинуулах залбирал ба нийгмийн хөгжил
10.15-10.30 С.Өлзийбаяр, Э.Уртнасан. Сарьдагийн хийдийн хээрийн судалгааны урьдчилсан үр дүнгээс
10.30-10.45 Р.Отгонбаатар. Өндөр Гэгээнтний номын үйлсээс
10.45-10.55 Б.Катуу. Будапешт дахь Монгол судлалын төвийн танилцуулга
10.50-11.20 Цайны завсарлага
11.20-11.35 Д.Хоролдамба. Өндөр Гэгээн Занабазарын түүхэнд оруулсан хувь нэмрийн зарим асуудалд
11.35-11.50 М.Гантуяа, С.Дэмбэрэл. Соёмбо тэмдэгийн гүн ухааны утга
11.50-12.05 Ж.Ерөөлт. Хансүр цорж Лувсандондовын зохиол Өндөр Гэгээний намтар орчуулгын бүтээл
12.05-12.20 У.Сарантуяа, Х.Цэрэнбямба. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Өндөр Гэгээн Занабазарын бүтээлүүдийг бүртгэлжүүлсэн нь
12.20-13.20 Үдийн зоог (Илтгэгчид)
Үдээс хойшхи хуралдааны дарга Б.Цолмон
13.20-13.35 Б.Бямбаа. Өндөр Гэгээний дөрвөлжин бичиг
13.35-13-50 Г.Ням-очир. Өндөр Гэгээний урд дүрүүд
13.50-14.05 Д.Дашдулам. “Өндөр” хэмээх алдарын тухай
14.05-14.20 Д.Хоролбат. Өндөр Гэгээн Занабазарын хурлын уншлага, зан үйлд оруулсан хувь нэмэр
14.20-14.35 Ц.Хандмаа. Өндөр Гэгээн Занабазарын урлахуй ухаан буюу зээгт наамлын тухай
14.35-15.20 Хэлэлцүүлэг
15.20-15.35 Хурлын хаалт: Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун
“Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно | ||
Үзсэн: 4455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.