Шууд Chart

Нисдэг тавцангаар Ла Маншийн хоолой дээгүүр нисжээ

2019-08-05 13:24:52

Францын зохион бүтээгч Фрэнки Запада нисдэг тавцангаар Ла Маншийн хоолой дээгүүр нисжээ. Тэрээр өөрийн бүтээсэн тийрэлтэд тавцан дээр зогсоод цагт 35 гаруй км зайг 22 минутад 170 гаруй км-ийн хурдтайгаар нисч, амжилттай туулсан байна. Ингэхдээ нисдэг тавцангаа ажиллуулах керосинтой үүргэвч үүрч явжээ.

“Бид жилийн өмнө нэгэн төрлийн машин бүтээсэн, харин сая бид хоолойг нисээд туулчихлаа, үнэхээр гайхалтай, энэ явдал түүхэнд бичигдэх зүйл мөн үү биш үү гэдгийг би хэлэхгүй, цаг хугацаа харуулна” хэмээн Францын зохион бүтээгч Фрэнки Запада ярьсан байна.

Тэрээр Ла Маншийн хоолой дээгүүр нисэх анхны оролдлогоо 7 дугаар сарын 25-нд хийсэн боловч, тавцангаа шатахуунаар цэнэглэхэд нь бэрхшээл гарч бүтэлгүйтсэн байна. Мөн зохион бүтээгч Запада Францын үндэсний баяраар өөрийн бүтээсэн нисдэг тавцангаар хөөрч үзүүлээд “Нисдэг цэрэг” хэмээн олонд танигдсаны дээр, цэргийн техникт хэрэглэж болохуйц бүтээл хэмээн Францын зэвсэгт хүчнээс компанид нь 1,4 сая долларын шагнал өгчээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Нисдэг тавцангаар Ла Маншийн хоолой дээгүүр нисжээ  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-05 22:10
eniig olood avay tugjireld zogsoo jmnuudiin deerees shulsee hayad nisie baiz gem

Бидэнтэй нэгдээрэй