
Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн алба хаагчид, гэр бүлийнхний хамт, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу алба хаагчдын дунд “Эрүүл агаар эм” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чулуут нуурын амралтын газарт “Хоггүй орчин бидний эрүүл мэнд” уриалгын дагуу 2019.08.03-2019.08.04-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.
Алба хаагчдын амралт чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор 3 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулав.
Хэлтсийн аврага шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд хурд, хүч авхаалж самбаагаа уралдуулан барилдсан хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Дагвачимэд түрүүлж, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Г.Очирбат үзүүрлэлээ.
Буухиа уралдаан тэмцээнд хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Анхбаяр /эхнэрийн хамт/ амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн юм.
“Хоггүй орчин бидний эрүүл мэнд” уриалгын дагуу алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэн сайн дурын үндсэн дээр 50-100 метр доторх хог, хаягдал, гол дагуух хогийг цэвэрлэж, хоггүй орчинг бүрдүүллээ.
“Эрүүл агаар эм” өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.