Шууд Chart

Стилиэ хэрхэн тодорхойлох вэ

2014-02-27 15:26:15

Стиль. Товчхондоо энэ бол юуны түрүүнд, тухайн цаг улиралд нийцсэн, таны оролцож буй үйл явдал, арга хэмжээнд тохирсон, зан чанар, гадаад байдлыг тань тодруулж сэтгэл санааг өргөсөн өөр хоорондоо зохицсон тийм л донж маяг бүхий гутал хувцас, аксессуар юм.

Өөрийнхөө стилийг хэрхэн тодорхойлох вэ?
Өөрийнхөө хүслийг мэдэр. Эхлээд та өөрөө хэрхэн харагдахыг хүсч буйгаа тодорхойл. Тухайлбал, ажил хэрэгч, дур булаам, айлгүй, секси, гуалиг, ихэмсэг гэх мэт. Ямар ч тохиолдолд өөрийнхөө хүсээгүй дүр төрхийн тухай бодох хэрэггүй.
Хувцасныхаа өнгийг тохируул. Өөрийн хувцасны гадаад үзэмж, өнгөний зохицлыг тодорхойл.

Бие галбиртаа тааруул. Өөрийн биеийн өө сэв, давуу талаа мэдэрч, галбираа тодорхойл. Өндөр, цээжний тойрог, бэлхүүс, ташаа зэрэгт анхаарлаа хандуул. Өөрийн галбирыг бүхий л боломжит хувилбараар хийсвэрлэн төсөөлөөд үз. Энэ нь өөрийн стиль хэв маягаа сонгоход тус болоод зогсохгүй бас хувцасны даавуу материал, өнгө зураг, оёдол зэргийг тааруулахад ч тустай.

Эргэн тойрноо ажиглаад үз

Өөрийн хүсэл сонирхлыг мэдсэнийхээ дараа ямар амьдралын хэв маяг таны эргэн тойронд ноёрхож байна, ямар байдалтай хувцаславал танд илүү таатай, сэтгэл дүүрэн байх ёстой зэрэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла. Хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд, зоогийн газар, кафе, клубт тантай хамт суугаа хүмүүс ямар байдлаар хувцасласныг сайтар ажигла. Энэ нь танд цаашид хэрхэн хувцаслах, ямар сонголт хийх хэрэгтэй талаар муугүй санаа хэлж өгнө.

Загварын чиг урсгалуудыг ажигла.

Алдарт Коко Шанель “Моод хэдийд моодноос гарах вэ гэвэл бүгд суут ухаантан болсон тэр үед” хэмээн нэгэн цагт хэлсэн удаатай. Хэдийгээр энэ үг нь анхандаа утгагүй мэт сонсогдовч, бага зэрэг тунгаан бодоход гарцаагүй үнэнийг өгүүлсэн байдаг. Стильтэй байна гэдэг нь моод хөөхийг хэлдэггүй. Моод стилийг баяжуулдаг. Тиймээс моодны урсгал, чиг хандлагыг ажиглаж байхад бас илүүдэхгүй.

Нийтэлсэн: О.Энхмаа

Стилиэ хэрхэн тодорхойлох вэ  
Үзсэн: 2755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй