Шууд Chart

Хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

2014-02-28 09:09:12

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтад орох юм.

Уг баяжуулах үйлдвэр 300 мянган тонн цайр, хар тугалгын баяжмал гаргах хүчин чадалтай юм. Хар тугалгын үйлдвэрийг ирэх сарын 10-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрийг Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх Дулаан хар уулын ордыг түшиглэн далд уурхай болон баяжуулах үйлдвэр барьжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор дээрх хэмжээгээр түүхий эдийг баяжуулахаас гадна 600 хүний ажлын байр шинээр бий болох юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтад орно  
Үзсэн: 3947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй