"Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа” хорооллыг барьж байгаа. Уг хороолол 1764 айлын есөн давхар бүхий 28 барилга бөгөөд одоогийн байдлаар угсралт дуусч, 23 барилгад заслын ажил хийгдэж байгаа билээ.
Тэгвэл төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийнхэнд зориулсан "Буянт Ухаа-1" хорооллын орон сууцны захиалгыг ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 3-наас эхлэн Төрийн Орон Сууцны Корпорацийн цахим хаяг болох http://tock.gov.mn/ хаягаар авахаар болсон байна. Учир нь ТОСК иргэдийн захиалгыг цахимаар авах бэлтгэл ажлаа хангаж дуусч байгаа аж.
Орон сууц худалдан авах иргэд Монгол Улсын иргэн байх, анх удаа орон сууц худалдан авч байгаа, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсвэл мөн хугацаанд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх шаардлагатай.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны зээлийн хөтөлбөр, зургаа болон найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаагүй, урьдчилгаа 30 хувийг төлсөн, 15 жил худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байх шаардлагуудыг тавьж байна.
“Буянт-Ухаа-1” хорооллын захиалгыг авч эхэлнэ | ||
Үзсэн: 5259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.