![](/uploads/201402/news/thumb/6ed4ac29f3d58a7092883430986da4d5_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Нурууны жийргэвч солих хагалгааг амжилттай хийлээ”, “Өнөөдөр ОХУ-аас шүлхийн вакцин ирнэ”, “Н.Болормаа: үйл ажиллагаа болон санхүүгийн хувьд ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллана”, “Хөшөөтийн уурхайг ажиллуулахаар болжээ”, “Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлав”, “Төгрөг түүх болж, доллар домогт мөнхрөв” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголчууд наадмаар морио уралдуулах газаргүй болжээ”, “Н.Алтанхуяг: Хэрэгтэй, хэрэггүй юм гаднаас худалдаж авах шаардлагагүй”, “Хүүхдийн эрхийг ингэж хамгаалахаар хуулийн төсөлд тусгажээ”, “Ц.Буянзаяа: Бусад салбарынхан “Болор цом”-ын дайтай ганц ч арга хэмжээ хийж чадахгүй учраас атаархаж байгаа юм” зэрэг мэдээллүүд нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Н.Удвал: Эрүүл мэндийн салбарт эрчимтэй шинэчлэлийг эхлүүлнэ”, “Ч.Ганхуяг: Би дургүй хүргэсэн хэнтэй ч гар зөрүүлж чадахаар хүн”, “В.Путин цэргүүдээ бэлэн байдалд оруулав”, “ Улаанбаатар ухаалаг болно”, “Циркчдэд Монголд амьдрах боломж алга” зэрэг сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Н.Удвал: Би эрүүл мэндийн салбарыг улстөржүүлээгүй”, “Хүний эрхийг хамгаалах хамгаалагчдын эрхийг хамгаалах олон улсын механизм”, “Х.Амгаланбаатар: Цалинг хэдэн төгрөгөөр нэмэх нь тодорхойгүй байна”, “Хайку-гаас төрсөн уртын дуу бол өвсний шүүдэр юм” зэрэг сурвалжлага, нийтлэл болон мэдээллүүдийг онцлов.
“Өглөөний сонин”-оос “Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр төрийн ордонд муудалцав”, “Л.Энх-Амгалан: Валютын ханшийн өсөлтөөс болж аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөхөд эрсдэл үүсч байна”, “Б.Анхбаяр: Анет нь тухайн хүнийг хөдөлмөрийн зах зээл дээр борлуулах нэрийн хуудас, шошго болдог”, “Дотоодын цэрэг нэрээ солино” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.