Шууд Chart

"Эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно..."

2019-08-10 11:19:52

Монгол Улсад хамгийн анхны Эрүүгийн хуулийг 1926 онд "Шүүх цаазын бичиг" хэмээх нэртэйгээр гаргасан гэж судлаачид үздэг. Уг хуульд "Эм хүн 15 нас хүртлээ эрд гарахгүй бол, эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно" гэх мэт үндэсний онцлогийг агуулсан өвөрмөц заалтууд байжээ. Харин 1934 он гэхэд манай улсын бүх хуулиуд ЗХУ-ын ижил төрлийн хуулийн хэв загварыг хуулбарлан авсан байна.

"Шүүх цаазын бичиг"-ийг 1942 онд Эрүүгийн хууль болгон өөрчлөн нэрлэжээ. Энэ нь орос үгийг шууд махчлан орчуулсан хэрэг байв. Тухайн үед шинэ хуулийг ухуулан таниулах ажлыг хот хөдөөгүй өрнүүлжээ. Олонх хүн "Эрүүгийн хууль" гэдэг үгийн утгыг ухаж ойлгохгүй байсан гэдэг. Ухуулга сурталчилгаанд явж байсан зарим нэгэн хүн "Эрүүгийн хууль гэдэг чинь Эрүүг чинь заана гэсэн үг. Дуугүй бай" хэмээн зандарч байсан гэдэг. Үнэндээ ч үүнээс илүү тайлбар гэж юу байх билээ.

Эрүүгийн хуулийг 1926 онд анх батлан гаргаснаас хойш 1929,1934, 1942, 1951, 1961, 1987, 1993, 2003 онуудад өөрчлөн шинэчилж байжээ.

Эх сурвалж: uridchilan-sergiileh.police.gov.mn


"Эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно..."  
Үзсэн: 6205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mgl [127.0.0.xxx] 2019-08-11 21:05
Mongol hel odoo modon hel bolson. Mash muu ugchilsen orchuulgiin ugeer duursen.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-11 18:06
25 нас хүрээд хүүхэдгүй бол татвар авах хэрэгтэй.олон хүүхэдтэй хүний татварыг багасгах хэрэгтэй.
монгол [127.0.0.xxx] 2019-08-11 15:59
20 нас хүрсэн эр хүн 18 нас хүрсэн эм хүн Эхнэр хүнтэй суугаагүй бол сар бүр татвар авч хүүхдийн сайн сайханд зориулаж байх нь зөв Монголо хүнийг гадаад хүнтэй суухын хоригдох хэрэгтэй Монгол эжр хүн хоёр эхнэр авч болохыг хуулиар зөвшөөрөх гэхдээн заавал тэжээж чадах хэмжээний цалин ба өмчтэй байх ба улс заавал ажилтай байлгах үүрэг хүлээх
saraa [127.0.0.xxx] 2019-08-12 13:48
Hahah muruuduluu bicheed bn u
Зочин [127.0.0.xxx] 2019-08-11 09:20
Гаж донт оо хүчин хийвээ чи хохнь шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-11 09:18
90 энд он хүртэл хүүхэдгүйн татвар авдаг байсан одоо үндэстнийхээ онцлогыг харгалзан үзэж тийм татвараа авах хэрэгтэй байна
зочин [127.0.0.xxx] 2019-08-11 14:48
Татвар авах нь зөв дэмжиж бна даа
Ганаа [127.0.0.xxx] 2019-08-11 01:04
Саяхан хүртэл эхнэр авахгүй хүнд цалингаас эхнэр аваагүй Гэж сар татвар авдаг байсан шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй