Шууд Chart

Гурилын үнэ 0.8 хувиар өсчээ

2014-02-28 10:27:23

Энэ сарын 26-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.6 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна.
 
Өмнөх долоо  хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай мах 0.1 хувиар өсч, үхрийн цул мах, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. 
 
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6700 төгрөг, үхрийн /ястай/ мах 7790 төгрөг, үхрийн цул мах 9640 төгрөг, адууны мах 6475 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байв.
 
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
 
Өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
 
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:  Хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад сонгино 2.7 хувь, байцаа 3.2 хувь, лууван 4.2 хувь, төмс 4.4 хувиар өсч, манжин 0.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос байцаа 2.8 хувь, сонгино 3.1 хувь, лууван 5.4 хувь, төмс 6.1 хувиар өсч, манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.
 
 Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Задгай сүүний үнэ 1.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 10.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 8.0 хувиар өсч, өмнөх  долоо хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.6 хувиар буурч, задгай сүүний үнэ, савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гурилын үнэ 0.8 хувиар өсчээ   
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй