![](/uploads/201402/news/thumb/ca0b7ca0c05791f0740066940547e41a_x3.jpg)
Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зэрлэг амьтан судлан, хамгаалах төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам ирэх долоо хоногийн лхагва гарагт Улаанбаатарт болно.
2000 гаруй жилийн түүхтэй эл баярыг өнөө жил Богд уулын Жаргалантын аманд орших “Чингисийн хүрээ” жуулчны баазад хийхээр төлөвлөсөн талаараа зохион байгуулагчид дуулгалаа.
Баярт оролцохоор 500 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд хамгийн залуу оролцогч нь 17 настай бол хамгийн ахмад нь 82 настай гэнэ.
Уг баяр өмнө нь жил бүрийн аравдугаар сард Баян-Өлгий аймагт болдог байсан билээ.
“Бүргэдийн баяр” болно | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.