"Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль"-ийн төслийн ажлын хэсгийн гишүүд, Сангийн яам, "МИД" төслийн ажилтнууд Испани улсад ажиллажээ.
Тэд тус улсын хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоо, эрх зүйн орчинтой танилцсан байна. УИХ-ын гишүүн А.Бакейгээр ахлуулсан энэхүү ажлын хэсэгт Д.Лүндээжанцан, Д.Зоригт, Ж.Батсуурь, Ц.Цолмон, Ж.Батзандан, Х.Болорчулуун нарын гишүүн багтаж, тус улсын хөдөө аж ахуйн даатгалын агентлаг, бэлтгэн нийлүүлэгчдийн худалдааны холбоод, давхар даатгалын компаниуд болон мал ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаатай тус тус танилцжээ.
"МИД" төслийн ажилтнууд Испани улсад ажиллажээ | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.