
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 19-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхэнд төв, зүүн, хугацааны сүүлчээр баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна -
Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 16-нутгийн баруун, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 13, 18-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 13, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд сэрүүхэн шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед нутгийн хойд хэсгээр сэрүүхэн шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад хугацаанд шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 4328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.