Шууд Chart

Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх журам боловсруулна

2014-02-28 10:31:00

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар  архинд хордож нас барсан дөрвөн иргэний талаар үхлийн шалтгааны дүгнэлт, холбогдох шинжилгээнүүдийн хариуг нэгтгэн хэлэлцлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Амьдрах ухаан” төвөөс олгогддог  хоол хүнснээс хордоогүй болох нь тогтоогдсон байна. Гэрчийн мэдүүлж буйгаар нас барсан иргэд цонх угаадаг цэнхэр өнгийн шингэн уусан нь тогтоогдсон бөгөөд үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
 
Хуралдааны үеэр нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Амьдрах ухаан” төвийн үйл ажиллагаа, өдөр тутмын санхүүгийн асуудалд төрийн зүгээс бодитой тусламж үзүүлэх шаардлагатай байгааг онцлож, холбогдох газруудад үүрэг өглөө6
 
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар холбогдох албаныхантай хамтарч Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулахаар болсон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх журам боловсруулна   
Үзсэн: 1522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй