Шууд Chart

Ховд аймагт “Сумын залуус” хөтөлбөр хэрэгжинэ

2014-02-28 10:37:24

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар өнгөрсөн жил “Амьдрах ухаан”, “Сумын залуус”  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байжээ.

Харин энэ жил хэрхэн зохион байгуулах талаар тэд ярилцаж хэлэлцсэн байна. Өмнө жил уг хөтөлбөрийн хүрээнд сумын оюутан залуус сумын иргэдэд мэдээлэл зүйн мэдлэг сургалт болоод англи хэлний сургалт зэргийг  зохион байгуулсан юм. Түүнчлэн ажлын гараа төслийн хүрээнд 15 залуучууд “Буянт” сумын малчны өвөлжөөг барьж өгсөн байна. Хэн хэндээ үр өгөөжөө өгсөн уг төслийн энэ жилийн хувьд хэрхэн зохион байгуулагдах, хэрхэн хүрээгээ тэлэх талаар  төслийг санаачлагчид энэ өдрүүдэд ярилцаж байгаа юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ховд аймагт “Сумын залуус” хөтөлбөр хэрэгжинэ  
Үзсэн: 1299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй