![](/uploads/201402/news/thumb/3e0be5216c7ede27edbaa1e174e82ec8_x3.jpg)
Өнөөдөр “Интерном”-д гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх “Тэнгэрт бичсэн дурдатгал” номын нээлтийн арга хэмжээ болно.
Эгэл нэгэн галчаас Монгол Улсын гавьяат нисгэгч болтлоо бэрхшээлтэй, сонирхолтой, өрнүүн амьдралыг туулсан хурандаа маань 38 жил нисэхдээ 15 000 цагийг тэнгэрт өнгөрөөж, долоон жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд “МИ-8″ осолдоход туршлагатай нисгэгчийн авхаалж самбаагаар олон хүний амь авраад өөрөө тэнгэрт одсон юм. Залууст амьдралын утга учир, хүсэл тэмүүллийн мөн чанарыг ойлгуулах энэхүү дурсамж, дурдатгалын номыг түүний гэргий А.Тангад эрхлэн хэвлүүлжээ.
“Тэнгэрт бичсэн дурдатгал” номын нээлт болно | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.