Онцгой байдлын ерөнхий газраас зүүн аймгуудад шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 21-нд багтаан ОХУ-аас нэг сая тун вакцин оруулж ирэхээр болсон. Учир нь манай улс шүлхий өвчний халдварыг тогтоон барихын тулд 10 сая тун вакцин хэрэгтэй байгаа юм.
Тэгвэл өнөөдөр ОХУ-аас 500 сая тун вакцин ирж байгаа юм байна. Энэхүү вакцинийг эхний ээлжинд нийслэлийн зүүн хэсгийн дөрвөн дүүрэг дэх айлуудын малд хийхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар нийт гурван аймгийн 12 суманд 2957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2952 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2202086 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 295 цэгт 1425 хүн 285 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өмнөх шүлхий өвчнөөр нэмж Хэнтий аймагт дөрөв Сүхбаатар аймагт 24, Дорноговь аймагт 16, нийт 44 үхэр өвчилсөн байна.
ОХУ-аас 500 сая тун вакцин ирнэ | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.