Шууд Chart

Долларын ханш буурч эхэллээ

2014-02-28 11:06:03

Долларын ханш  сүүлийн өдрүүдэд огцом өсч Монголбанкны нэрлэсэн ханшаар 1792 төгрөг хүрсэн бол хар зах дээр 1800 төгрөгтэй дүйцэх тохиолдол ч гарч байв.
Тэгвэл уг өсөлтийг бууруулах үүднээс өчигдөр Монголбанк  интервенц хийж,  арилжааны банкууд гурван удаа валютын үнээ шинэчлэн тогтоосон байна. Интервенцийн үр дүнд долларын ханшийг мөн өдөртөө 50 орчим төгрөгөөр бууруулж чадсан бол өнөөдрийн байдлаар банкуудын зарах ханш дунджаар 1753 төгрөг, худалдаж авах ханш 1725 төгрөг болоод байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Долларын ханш буурч эхэллээ  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй