Шууд Chart

“Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхэллээ

2014-02-28 12:44:44

Чингэлтэй дүүрэгт “ Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхлэлээ. Тодруулбал, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ихтэй эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндрэх хандлагатай газруудын нэг  болох тус дүүргийн тавдугаар хорооны зарим байруудад хяналтын камер суурилуулж, мэргэжлийн харуул хамгаалалтын албадтай гэрээ байгуулан хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Уг төслийг цагдаагийн байгууллага санаачлан  дүүрэг, хороодын Засаг дарга, сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугч  иргэдийн дэмжлэг  хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
 
Төсөл хэрэгжсэнээр дээрэм, булаалт, залилан, орон байрны хулгай, орон сууцны  зогсоол дээрээс автомашин болон автомашины  эд ангиуд хулгайд алдагдсан  хэргүүд буурна гэж холбогдох албаныхан үзсэн байна.
 
Цаашид  байрны гадна орчныг камержуулах, хөршийн холбоог сайжруулах зоилгоор “Сайн хөрш” төсөл арга хэмжээ хэрэгжих талаар мөн яригдаж эхэлжээ. Ингэснээр дээрх төслүүдийг Нийслэлийн бусад дүүрэг, хороодод хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьж байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй