Шууд Chart

Хөгжиж буй орнуудын гадаад өрийг танилцуулав

2014-02-28 13:50:36

Дэлхийн банкнаас хөгжиж буй 124 орны 2014 оны гадаад өрийн тайланг танилцуулсан байна. Энэ удаагийн тайланд хөгжиж буй орнууд 2012 онд үнэт цаас, зээл болон бонд хэлбэрээр нийт 1.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татсан болохыг онцолжээ.

Ингэснээр 2012 оны эцсийн байдлаар хөгжиж буй орнуудын нийт гадаад өр 4.8 их наяд ам.доллараар хэмжигдсэн байна.
 Үзүүлэлтийг задлаад харвал, 2012 онд хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс нийт 412 тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл хэлбэрээр татсан бөгөөд энэ нь 2011 оныхоос есөн хувиар буурсан дүн болжээ.
 
Ийнхүү зээлийн хэмжээ буурахад хамгийн том зээлдэгч болох Хятад улс 2012 онд зээлийн санхүүжилтээ өмнөх оны дүнгийн 30 хувь хүртэл бууруулсан нь голлон нөлөөлсөн байна.
 
Хятад улсын гадаад өрийг оруулахгүйгээр тооцвол хөгжиж буй орнуудын татах зээлийн санхүүжилт 2012 онд 20 хувиар нэмэгдсэн дүнтэй гарч байгаа аж.
Үүнд дунд, урт хугацааны зээлийн санхүүжилт 15 хувиар, богино хугацааны зээлийн санхүүжилт 55 хувиар тус тус өссөн нь багтаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хөгжиж буй орнуудын гадаад өрийг танилцуулав   
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй