Шууд Chart

“Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

2019-08-26 18:56:02

Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд “Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай байнга хамтран ажилладаг юм.

Энэ удаагийн сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, ажилтнуудыг хамруулан зохион байгуулж байгаагаар онцлогтой.

Энэхүү сургалтад Бээжин дэх Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны Бүс нутгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стивэн Айван, туслах ажилтан Мэйсон Дрью, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Тимоти Рийд, Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд атташе Жефри Коллинс, Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгчид оролцож алба хаагчидтай харилцан мэдээлэл, туршлага солилцон ажиллах юм.


“Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй