Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлж, хороодод цагдаагийн 16 хэсгийг шинээр байгуулж хэсэг дээр эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулахаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийжээ.
Тус байгуулагдсан хэсгүүд дээр эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулах нь үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орууллаа | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.