Өнгөрөгч баасан гарагт кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг хэлэлцэх шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд боллоо. Шүүх хуралд ерөнхий шүүгчээр Ё.Цогтданзан, шүүгчээр А.Алтанхуяг, С.Батгэрэл, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр нар оролцож улмаар хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байна.
Түүнийг 2012 оны тавдугаар сард Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр баривчилсан юм. Гол үндэслэл нь “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгаж байсан билээ.
Г.Бадамрагчаагийн хэргийг хэрэгсэхгүй болгов | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.