Шууд Chart

А.Гансүх сайд Беларусь улсад айлчилж байна

2014-03-03 10:50:53

Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад айлчилж байна.

Айлчлалын үеэр Беларусийн Тээвэр, холбооны сайд А.А.Сивактай хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Зам, тээврийн яам болон Беларусийн Тээвэр, холбооны яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулах юм.  
 
Мөн энэ үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх тус улсын Төмөр замын удирдлагын төвтэй танилцах юм байна. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах цаашид хамтран ажиллах юм байна.  Айлчлал энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

А.Гансүх сайд Беларусь улсад айлчилж байна  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй