
Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан баярын хурал “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд болж байна. Үүнд үе үеийн уран бүтээлчдээс гадна УИХ-ын ишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг нарын зэрэг хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн
Баярын хурлыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНР-ийн захирал Г.Батзаяа нар үг хэлж нээсэн юм. Мөн цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид Монгол Улсын “Төрийн дуулал”-ыг эгшиглүүлэв. Учир нь өнөөдөр өндөр их ойгоо тэмдэглэж буй тус байгууллага нь өглөө бүр “Төрийн дуулал”-аар эхэлдэг билээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Заншатар нар мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх Д.Бадамдаш нар уншиж сонордуулсан юм.
МҮОНР-ийн 85 жилийн ойн баярын хурал эхэллээ | ||
Үзсэн: 2524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.