![](/uploads/201403/news/thumb/47c03c0dda014889204fa54ef13a5707_x3.jpg)
Баянхонгор аймаг өнгөрсөн онд гурван сая шахам мал тоолуулсан бол энэ хавар 600 мянган төл хүлээн авах юм.
Төл хүлээн авах бэлтгэлээ малчид сайн хангасан болохоор хүндрэл гарахгүй гэдгийг орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ.
Баянхонгор аймгийн мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд өсч байгаагийн 60 орчим хувийг ямаан сүрэг эзлэдэг.
Харин аймагтаа ямаан сүргийн тоогоор Баацагаан сум тэргүүлдэг бол тэмээгээр Баянлиг, адуун сүргээр Өлзийт, үхрийн тоогоор Эрдэнэцогт, хонин сүргийн тоо толгойгоор Баян-Овоо сум тэргүүлдэг байна.
Баянхонгор аймаг энэ жил 600 мянга орчим төл авна | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.