“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа хүрээнд Олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!” тайван жагсаалыг энэ сарын 4-ний өдөр 18:30 цагт Хууль зүйн хүрээлэнгийн зогсоолоос эхлэн зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ-ын гишүүд болон дэмжигч найз нар мөн Хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцоно.
Харин гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр тогтоосон маршрутын дагуу тайван жагсаал хийн алхах аж.
ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ! тайван жагсаал болно | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.