
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, бусад нутгаар бороо орохгүй дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ, 5, 6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.