Шууд Chart

“Транзит Монгол” ээлжит хурал болно

2014-03-03 11:18:37

Өнөөдөр 14:00 цагт “Blue sky” цамхагт төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын ээлжит хурал зохион байгуулагдана. Учир нь Монгол, ОХУ, Хятад, Казахстан, Вьетнам, Өмнөд Солонгос улсыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага жил бүр харьяалагдах орнуудад төлөөлөгчдийн хурлаа зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн олон улсын хурал “Транзит Монгол” сэдвийн дор Монгол Улсад болохоор болжээ. Хурлыг  Зам тээврийн яам, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. 

Энэхүү олон улсын хуралд гишүүн улсуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн яам, агентлаг болон төмөр замуудын төлөөлөл оролцохоос гадна тээвэр зууч, томоохон ачаа илгээгч, хүлээн авагч аж ахуйн нэгж байгууллагууд, төмөр замын операторууд болон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчид мөн оролцдог тул дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хэлэлцэнэ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Транзит Монгол” ээлжит хурал болно   
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй