![](/uploads/201403/news/thumb/0f6daf73f5200e442f038d0e163ce67a_x3.jpg)
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчид өнгөрсөн сарын 28-нд агаарт “Долоон бурхан од”-ыг бүтээжээ.
Өөрөөр хэлбэл, тэд шүхрээр буулт хийх үеэрээ энэ үзүүлбэрийг гүйцэтгэсэн байна. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас олон шүхэрчин төрж, одоо хэр нь бэлтгэгдэж байгаа юм.
Энэ ангид 1970 онд “Шүхэр десантын алба” гэж байгуулсан байсан түүхтэй бөгөөд анхны даргаар нь “Босоо Банзрагч” хэмээн нэрлэгдэх болсон цэргийн шүхэрчдийн загалмайлсан эцэг, бэлтгэл хошууч Андуугийн Банзрагч ажилласан байна.
Тэрбээр шүхрийн багш, дасгалжуулагчаар ажилласан хорь гаруй жилийн хугацаанд 1300 гаруй хүнийг шүхэрчин болгосон юм.
Агаарт “Долоон бурхан од”-ыг бүтээжээ | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.