![](/uploads/201307/news/thumb/14e4a8953f70d8658ccf64c0b785409f_x3.jpg)
Энэ жил манай МҮОНРТ дунд хугацааны стратегийн зорилтын хүрээндээ “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бүх хэлбэрээр чанартай түгээх жил” болгон зарлаж, тухайн чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн бодлогын хүрээнд хийгдсэн тоомоохон ажлуудаас цухас дурдвал:
МҮОНРТ-ийн уран бүтээлийн оюуны үнэ цэнийг баталгаажуулах зорилгоор энэ онд нийт 84 нэвтрүүлгийг оюуны өмчийн газарт бүртгүүлж, байгууллагын нэр дээр батламж гэрчилгээг авахад бэлэн болоод байна.
МҮОНРТ-ийн хууль батлагдснаас хойш анх удаа радиогийн хөтөлбөрийн суурь судалгааг хийсэн бөгөөд энэхүү судалгаанд нийтдээ 120-оод нэвтрүүлэг хамрагдсан. Уг судалгааны дүнд үндэслэн тусгай ажлын хэсэг байгуулагдаж, ОНР-ийн бүтэц,орон тоо хөтөлбөрийн бодлогыг шинэчлэх талаарх төслийг боловсрууллаа.
Мөн МҮОНРТ мэргэжлийн хувьд үнэ цэнэтэй, өрсөлдөх чадвартай чадварлаг ажилтнуудтай байхын тулд зургаан чиглэлд сургалтын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа бөгөөд тайлант хугацаанд давхардсан тоогоор 914 ажилтан нийт 757 цагийн сургалт зөвлөгөөнд хамрагдсан байна.
Иргэд олон нийтийн зүгээс МҮОНРТ-д хандаж нийт 522 санал хүсэлт ирүүлснийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн билээ.
Радиогийн Р3 суваг нь мэргэжлийн байгууллагын судалгаагаар Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа 30 шахам радиогоос сонсогчдын тоо, хандалтаар эхний 5 байрт тогтмол орж иржээ.
Хөдөө орон нутгийн телевиз үзэгчдийн судалгааны дүнгээр МҮОНТ-ийг хамгийн мэдээлэл сайтай телевиз хэмээн судалгаанд оролцогчдын 62,2 хувь нь үнэлсэн байна.
М.НАРАНБААТАР: 2013 оныг “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бүх хэлбэрээр чанартай түгээх жил” болгон зарлаж байна | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.