Шууд Chart

“Алтан бийр-8” үзэсгэлэн нээлттэй байна

2014-03-03 13:51:48

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртлэх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтан Бийр-8” үзэсгэлэн өнгөрсөн сарын26-нд нээлтээ хийсэн юм.

Үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, зураасан зураг, бар зураг, монгол зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, орон зайн урлаг, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг хамарсан бүтээлүүдийг дэлгэжээ.
 
40 гаруй жилийн турш үе үеийн шилдэг залуу уран бүтээлчдийн урлагийн алтан гараа болж байсан залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг урлагт хайртай залуусын хамгийн ихээр хүсэн хүлээдэг үйл ажиллагаа гэж хэлж болно.
 “Алтан бийр-8” үзэсгэлэн энэ сарын 5-ныг дуустал Монголын урчуудын эвлэлийн “Арт галерей”-д үргэлжлэх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Алтан бийр-8” үзэсгэлэн нээлттэй байна  
Үзсэн: 2057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй