
Жүжигчин Брэд Питт сүүлийн жилүүдэд “Once Upon a Time in Hollywood”, “Ad Astra” зэрэг фестивалийн түвшний кинонд тоглон, карьерын хувьд асар их амжилттай яваа. Мөн gym-д хичээллэн ерөнхийдөө эрүүл, эерэг хэмнэлээр амьдарч байгаа билээ. Гэхдээ тэрбээр энэ амьдралын хэв маягт шилжих гэж багагүй хичээл зүтгэл гаргах болсон тухайгаа “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
2016 онд Брэд Питт, Анжелина Жоли нар 11 жилийн турш хамт амьдарсны эцэст салах шийдвэр гаргасан нь дэлхий нийтийг цочирдуулахаас гадна салалтын учир шалтгааныг тааварлахад хүргэсэн юм.
Тухайн үед зарим эх сурвалж Брэд Питт архинд донтсон нь Холливүүдийн хамгийн алдартай хосуудыг салахад хүргэсэн хэмээн мэдэгдэж байсан ч тэр албан ёсоор үүнийг хэзээ ч баталж байгаагүй билээ. Харин “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа энэ мэдээлэл үнэн болохыг батлан, өөрийн хувийн амьдралтай холбоотой асуудлуудаа маш илэн далангүй ярьжээ.
Тэрээр “Би бүх зүйлийг хязгаарт нь тулгасан тул архи уухаа зогсоосон” хэмээн архинд донтсон байснаа хүлээжээ.
Мөн Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргасны дараа Брэд Питт “Alcoholics Anonymous” буюу “Архичид Аминчлахуй” (АА) нийгэмлэгт элссэн бөгөөд 1,5 жилийн турш ижил зовлонтой ч огт танихгүй хүмүүстэй ярилцан туршлагаа хуваалцаж, бие, биенээ дэмжин хамтдаа асуудлаа шийдвэрлэсний үр дүнд архинд донтох өвчнөөсөө ангижирч чадсан байна.
Энэ талаар тэрбээр “Би тэнд суугаад эрчүүд маш нээлттэй, шударгаар асуудлаа хуваалцаж байгааг сонссон. Би өмнө нь хэзээ ч ийм илэн далангүй зүйлс сонсож байгаагүй. Энэ бол хэн нэгэн биднийг шүүж, шүүмжилдэггүй аюулгүй орчин байсан” гэж туршлагаасаа хуваалцжээ.
Брэд Питт Анжелина Жолигоос яагаад салсан тухайгаа хуваалцжээ | ||
Үзсэн: 9203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.