Шууд Chart

МҮОНРТ-ийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг төр үнэллээ

2013-07-09 15:34:48

Өнөөдөр МҮОНРТ-ийн хамт олон энэ оны эхний хагас жилд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, бүтээл үйлс арвинтай ажилчдаа шагнан урамшууллаа. Мөн Төрт ёс үүссэний 2222 жилийн ой, Их монгол улс үүсгэн байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр, наадмыг тохиолдуулан МҮОНРТ-д  олон жилийн сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан ажилтнуудын хөдөлмөрийг  Төрөөс үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн зарлиг гарган дараах хүмүүсийг Төрийн одон медалдиар шагналаа.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор:
Уран бүтээлийн хоёрдугаар нэгдлийн найруулагч Ч.Баярлах, Хурд агентлагийн улс төрийн тоймч Ц.Дашдамба, Монголын дуу хоолой радиогийн ахлах редактор А.Уранчимэг, Монголын мэдээ агентлагийн найруулагч Т.Цэрмаа, Олон нийтийн телевизийн ахлах инженер С.Туяадарь нарыг
“Алтан гадас одонгоор:
Олон нийтийн радиогийн найруулагч С.Даваадорж, Олон нийтийн радиогийн нэвтрүүлэгч Б.Цэвэлмаа, Уран бүтээлийн тавдугаар нэгдлийн орчуулагч Л.Мягмар, Олон нийтийн телевизийн эфирийн найруулагч Б.Эрдэнэсүрэн, Монголын мэдээ агентлагийн эвлүүлэгч Д.Туул, Олон нийтийн телевизийн ахлах инженер Б.Оюунцэцэг, Олон нийтийн телевизийн зураглаач Т.Оюунбүрэн, Техник төслийн мэргэжилтэн Ч.Цагаан нарыг
“Хөдөлмөрийн хүндэт медаль”ар:
Олон нийтийн радиогийн ахлах инженер Ц.Цэгмид, Олон нийтийн радиогийн техникч Д.Алтмаа, Олон нийтийн радиогийн найруулагч О.Үнэн, Монголын мэдээ агентлагийн найруулагч Б.Энхболд, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын туслах Ө.Энх-Амгалан, Монголын мэдээ агентлагийн зураглаач Д.Баатардорж, аудитор Ч.Тамир, Олон нийтийн телевизийн зураглаач Т.Баяржаргал, уран бүтээлийн дөрөвдүгээр нэгдлийн сурвалжлагч Д.Баярсайхан, тайз зураг чимэглэлийн албаны ажилтан Д.Бүжинлхам, Монголын мэдээ агентлагийн орчуулагч Ц.Цэрэнжав, үйлчилгээ аж ахуйн менежер Б.Загдсүрэн, Монголын мэдээ агентлагийн бичээч Г.Дуламсүрэн нартус тус шагнагдлаа.
Түүнчлэн нэгэн нэр хүндтэй шагналын эзэн нь Монголын радиогийн сэтгүүлч Д.Байгалмаа байсан юм. Түүнийг хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолой болон ажиллаж ирснийг МоАХ өндрөөр үнэлэн, Холбооны дээд шагнал “Эрх чөлөө”-ний одонгоор шагнажээ.
Сэтгүүлч Д.Байгалмаа баярт мөчид бидэнтэй хуваалцан ”Шударга ёс гэдгийг би ардчилал хэмээн ойлгодог.Өнөөдөр манай улс шударга ёсны замналаар замнаж байгаад баяртай байна. Сэтгүүлч бидний үүрэг бол болж буй үйл явдлыг олон өнцгөөс харж, мэдээлэн таниулах юм. Тиймдээ ч эх оронд маань шударга ёс бий болох тэр үйл явдалд сэтгүүлчийн үүргээ гүйцэтгээд, хүмүүст үүнийг таниулж мэдүүлье гэж хичээж зүтгэснийг маань өндөр үнэлж байгаад баяртай байнахэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Төрийн хүндтэй шагналын эздэд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар шагналыг нь гардуулж, нийт шагнагдсан ажилтан, хамт олондоо чин сэтгэлийн баяр хүргэж “Монгол улсад төрт ёс үүссэний 2222 жилийн ой, Их Монгол улс үүсгэн байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраар хөдөлмөрөө үнэлүүлж, өндөр шагналаар энгэрээ мялаасан нийт шагналтнууддаа баяр хүргэе. Бидний бүтээсэн бүтээл, зүтгэсэн зүтгэлийг Монголын ард түмэн, Монголын төр хэзээ ч хараанаасаа салгахгүй, хэзээ ч мартахгүй гэдгийг өнөөдрийн энэ үйл явдал харууллаа. Цаашид ч энэ баярт мөчүүд үргэлжилсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.хэмээн хэллээ. 
Ийнхүү хөдөлмөр бүтээлээр дүүрэн байдаг МҮОНРТ гэх энэ их айлын эзэд ардын төрийнхөө наадмыг Монгол түмэндээ хүргэх их ажилдаа эрч хүч, урам зориг дүүрэн ханцуй шамлан орлоо.
Нийт төрийн одон медалиар энгэрээ мялаасан уран бүтээлчдэдээ уншигч түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт, бүтээлээ улам ахиулахыг хүсэн ерөөе!
 
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

МҮОНРТ-ийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг төр үнэллээ  
Үзсэн: 3528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-05-13 15:01
Хайрт найз ММ агентлагийн бичээч Дуламсүрэндээ Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасанд нь баяр хүргээд эрүүл энх сайхан сайхан аз жаргалтай байхыг хүсье. Мундаг хурдан шуурхай шүү миний найз, ММ агентлагийн ажлыг түргэн хугацаанд олон жил шуурхай ажиллалаа шүү чи. Өшөө ч олон жил агентлагийнхаа төлөө. мундаг шүү чи.

Бидэнтэй нэгдээрэй