Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “Pc mall” компани, “Талх чихэр” ХХК, “Ди Жи Би” “Тавин ус” эм ханган нийлүүлэх компанитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд туслах “Хүүхдэд туслая” сайн үйлсийн аянг өнөөдөр /2019.09.10/ зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд бичиг хэргийн хэрэгсэл өгч, хамтран ажилласан “РС mall”, “Талх чихэр ХХК”, “Тавин ус”, “Ди Жи Би” ХХК асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд бүтээгдэхүүний дээжээр бэлэг барин сэтгэлийн дэм өглөө.
Сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, алба хаагч, ажилтнуудад баярласан, талархсанаа илэрхийлэн тус төвийн хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлсэн юм. Цаашид Хэрэг бүртгэх алба сайн үйлсийн аяныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Хэрэг бүртгэх албанаас “Хүүхдэд туслая” сайн үйлсийн аянг зохион байгууллаа | ||
Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.