Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-03-04 10:09:20

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 04-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Шинжлэх ухаанд архагшсан өвчнийг анагаах цаг болсон”, “АНУ-аас ирсэн чингэлгээс их хэмжээний сум гарчээ”, “Хүнсний ногооноос химийн хорт бодис илэрчээ”, “Н.Батбаяр: Төсөл санаачлагчдаас хүссэн 4,2 их наяд төгрөгийн 50 хувийг гаргах боломжтой” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлож байна. 

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Он гарснаас хойш Замын-Үүдээр хоёр вагон л нүүрс гарчээ”, “Шүлхийн вакциныг хөлдөөгөөгүй ч гаалийн бүрдүүлэлт дутуу хийжээ”, “С.Баясгалан: Их грүрнүүд л Украины хувь заяаг шийднэ”, “Украины жагсагчдын штаб нь монгол гэрт байрлаж байна”, “Б.Гарамгайбаатар: Зургадугаар сараас ам.долларын ханш суларна”,“зэрэг мэдээллүүд нийтлэгджээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Д.Даваасамбуу:Ашиглалтын явцад хаалтын менежментийн бодлого чухал”, “Н.Төгсцогт мэргэжлийн рингенд тулалдана”, “Нутгийн чулуугаар брэнд урлагчид”, “160 гаруй иргэнд шинээр газар өмчлүүлнэ”, “Транзит тээвэрт хямд үнэ санал болголоо” зэрэг сурвалжлага,ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Олон нийтийн сүлжээгээр брэндүүдийг баалахын учир”, “Шатаах зуух шүлхий өвчний нэр барьсан бизнес үү”, “Х.Тэмүүжин сайд гадныхны гар хөл гэж үү”, “Занарыг хуультай болговол эдийн засаг өсөх боломжтой” зэрэгнийтлэл болон мэдээллүүдийг онцлов.
 
“Өглөөний сонин”-оос “Э.Тогтуун: Цаасан тайлангаас цахим тайлан руу шилжинэ”, “Хотын гудамжаар хэвлэсэн евро цацжээ”, “Сумдад ажлын байр бий болгох тал дээр анхаарахыг хүслээ”, “Талибанчуудыг шоронгоос андуураад суллажээ” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
 
“Үндэсний шуудан” сонинд “Д.Ганбаатар:Хүн төрлхтөн ирээдүйд харь гарагт гэхээсээ Антрактидад эхэлж суурьшина”, “Ц.Шинэбаяр:Үнэхээр л халдваргүй юм бол шлхийтэй махыг эхлээд Ерөнхийлөгч идэх ёстой”, “М.Болд:Долларын ханш эдийн засгийн бодит байдлыг харуулж байна” нэртэй нийтлэл, мэдээллийг нийтлэжээ.
 
“Улс төрийн тойм” өнөөдрийн дугаартаа “Б.Энхбаяр:Хэрэв яллагдвал өөрийгөө улс төрийн хэрэгтэн гэж үзнэ”, “Увсын чацарганы тос дэлхийн стандартад нийцлээ”, “Хүчирхийлэлд өртсөн хохирогчид хамгаалалт хүсч байна”, “Монголд төрсөн оросын алдарт аялагч” зэрэг нийтлэл, ярилцлагыг нийтлэжээ. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй