Шууд Chart

“Хурд” хамтлагийн фэн клуб байгуулна

2014-03-04 10:54:20

Өнгөрсөн онд 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн “Хурд” хамтлаг өөрсдийн дурсамж хөшөөтэй болох аж.

Тэднийг сонсдог үе үеийн сонсогчдоос нь ийм шийдвэр гаргажээ. Мөн “Хурд” хамтлагийн фэн клубыг байгуулах болсноо мэдэгдлээ.
Одоогоор клубт 100 гаруй хүн элсэхээр мэдүүлгээ өгсөн гэнэ. Тэд хамтлагт зориулсан түүхэн ном, гэрэл зургийн цомог гаргахаар бэлтгэлдээ оржээ.
Харин дурсамж хөшөөний загвар зургийн уралдааныг ирэх долдугаар cap хүртэл зарлаж, хөшөөг аравдугаар cap гэхэд бэлэн болгоно гэсэн байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хурд” хамтлагийн фэн клуб байгуулна   
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй