![](/uploads/201403/news/thumb/08786c2c52e472e49e6e8f637bb03bc4_x3.jpg)
Засгийн газраас анх 2008 онд монгол бичгийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.
Гэвч өнөөг хүртэл тодорхой үр дүн муутай байсаар хөтөлбөр нам жим болсон ч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутагтаа хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлажээ.
Энэ хүрээнд тус аймгийнхан гарын үсгээ монгол бичгээр бичиж хэвших хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна.
Мөн Дархан сумын ИТХ-аас бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаягаа монгол бичгээр солих уриалга гаргажээ.
Тэд энэхүү ажлаа морин жил гарангуут буюу шинийн 1-нээс энэхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд цаашид нийт монголчууддаа жишиг болохоор ажиллана гэдгээ хэлсэн юм.
Гарын үсгээ монгол бичгээр бичнэ | ||
Үзсэн: 3371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.