Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр гуравдугаар сарын 1-ний өдөр Станбул - Улаанбаатар чиглэлийн ТК-342 рейсийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Ц, Н нар нь 6 кг мөнгөөр /үнэт метал/ хийсэн эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байсныг ГЕГ-ын Гаалийн улсын байцаагч нар илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна.
Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Үнэт эдлэл хилээр нэвтрүүлэхийг завджээ | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.