"Apple" компани iOS системээ автомашинд нэвтрүүлэх эхний алхмаа зарлалаа.
CarPlay нэртэй энэ систем нь автомашин дотор суурилснаар "Apple iPhone" утастай бүрэн холбогдож, жолоо барих зуураа функцүүдийг нь ашиглах боломж олгоно.
Үүнд жолоон дээрээсээ дуу хоолойгоор (Siri) удирдан дуудлага хийх, MAP ашиглах, iTunes радио сонсох, хөгжим тоглуулах гээд бүх үйлдлийг гүйцэтгэж болох юм.
Мөн ирсэн мессэжийг дуу хоолойгоор уншуулан сонсож, шинэ мессэжийг дуу хоолойгоороо хэлж бичүүлэх боломжтой болжээ.
Энэ систем iOS 7-гийн дараачийн хувилбар дээр нэмэгдэх ба iPhone 5, 5c, 5s утаснуудтай ажиллах гэнэ.
Энэ ондоо багтаж "Ferrari", "Mercedes Benz", "Volvo"-гийн зарим загваруудад нэвтэрнэ. Мөн "BMW", "Ford", "General Motors", "Honda", "Hyundai", "Jaguar Land Rover", "Kia", "Mitsubishi", "Nissan", "Peugeot Citroen", "Suzuki", "Toyota" зэрэг бусад үйлдвэрлэгчид ч нэвтрүүлэхээр бэлдэж байгаа ажээ.
"Apple" автомашинд нэвтэрлээ | ||
Үзсэн: 3964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.