Шууд Chart

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

2019-09-18 13:51:54

Саудын Арабын Хаант Улсын Авлигатай тэмцэх үндэсний хороо /Назаха/ НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй авлигын эсрэг Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Авлигатай тэмцэх үндэсний хорооны ерөнхийлөгч Мазен Бин Ибрахим НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Адам Булукос нарын хүмүүсийг нийслэл Эр-Риядад хүлээн авч уулзав.

Уулзалтаар талуудын авлигатай тэмцэх хүчин чармайлт, хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг сайжруулахаар санал нэгджээ. Санамж бичгийн гол зорилго нь авлигатай тэмцэх чиглэлд стратегийн түншлэл бий болгох, холбогдох санаачлага, төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.

Гарын үсэг зурах уулзалтад Авлигатай тэмцэх үндэсний хорооны ерөнхийлөгчөөс гадна дэд ерөнхийлөгч Абдулмосэн Бин Мухамед, шударга байдлын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Бандар Бин Ахмед нар оролцсон байна.

Назаха буюу Саудын Арабын хаант улсын Авлигатай тэмцэх үндэсний хороо нь хууль сахиулах, шүүх болон тусгай мэргэшсэн байгууллагуудад шударгаар, ил тод, үнэнч, тэгш байдлын зарчмаар ажиллах орчинг бий болгох зэргийг үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна.


Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй