Шууд Chart

Ялтнуудыг шинэчилсэн бүртгэлд хамрууллаа

2014-03-05 10:40:24

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдлэж буй нийт хоригдогсдыг бичиг баримтжуулах ажлыг эрчимжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газартай хамтран ажиллаж эхэллээ.

Тус ажлын хүрээнд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хоригдогсдыг нэгдсэн байдлаар хамруулах, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан боловч иргэний цахим үнэмлэхээ аваагүй хоригдогсдын үнэмлэхийг харьяаллын нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулах, иргэний үнэмлэх, бичиг баримтын зөрчлийг арилгуулах зэрэг ажлуудыг хийсэн байна.  

Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Иргэний бүртгэлийн газар болон Баянзүрх, Багануур дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсүүдтэй хамтран өнгөрсөн сард Хорих 407, 409, 421, 441, Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиудад ажиллаж, нийт 171 хүмүүжигчийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж хурууны хээг авчээ.


 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ялтнуудыг шинэчилсэн бүртгэлд хамрууллаа  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй