Олон улсын эдийн засагчдын явуулсан санал асуулгаар Сингапур 2014 оны дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгарсан байна.
Эдийн засгийн тандалт, судалгааны “Тhe Economist Intelligence Unit” олон улсын байгууллагаас гаргасан жагсаалтад дэлхийн 131 хот багтсан байна.
Өмнөх онд нэгдүгээрт бичигдэж байсан Японы нийслэл Токио хот Парис, Осло, Цюрих, Сиднейн дараа зургаадугаарт оржээ.
Судлаачдын үзэж буйгаар Сингапурын валютын ханш, автомашины хэрэглээ, нийтийн тээвэр, өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа нь уг жагсаалтын тэргүүнд бичигдэхэд нөлөөлжээ.
Мөн Европоос тансаг брэндийн бараа бүтээгдэхүүн импортлодог учир гутал, хувцас худалдаж авахад хамгийн үнэтэй газарт тооцогджээ.
Хамгийн өндөр өртөгтэй нь Сингапур | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.